Lord

821 82 8
                                    

Ажил нь дуусаж дүрэм ёсоор Жимин гэртээ буцав.

Түүнийг тийм ч таатай нөхцөл хүлээж авсангүй.

Нариг сахиж үлдсэн хоёр хамгаалагчынх нь нэгнийх нь нүд дов болтлоо хавдаж хаа нэг шинэхэн соривнууд харагдана. Харин нөгөө залуугын зүүн гар хугаран дээш сойжээ.

'Хашрааж тавьсан бололтой.'

Тэр ийн бодоод хэдийн гэрт нь Наригын сүүдэр ч үзэгдэхээргүй болсон гэж бодож байв. Үүндээ санаашран хаанаас хайхаа бодон буцаж гарах гэсэн ч Нари ардхан талд нь хоолой зассан юм.

Жимин байдгаараа том харсаар дараагаар нь хоёр ажилчин нь хэчнээн сайн болохыг хэлж нулимс дүүрэн нүдээр сайшаалын харц тусгав.

"Одооноос та хоёр Нариг харж хандана шүү! Ах нь цалинг нь 5 дахин нэмнэ!"

Тэр гараараа амаа дарсаар ийн шогшрох бол хоёр залуу толгой сэгсчсээр гутлаа углацгааж байв.

"Эзэнтээн! Хэдий өндөр цалинтай ч амь насанд аюултай хүнтэй ганц өдөр ч зууралдах хүсэл алга!"

"Гэхдээ..."

Үгийг нь ч гүйцэд сонсолгүй хаалгыг нь савж орхисоор машиндаа яаран сууцгаасан тэд хамаг зүйлсээ орхисон нь мэдээж. Гэвч одоогоор тэдэнд хамгийн чухал зүйл нь залуу ноёных нь гэрт буй шулмасаас аль чадахаараа холдож байвал энэ бүхэн хамаагүй хэрэг.

Харин гэрт Нари доглосоор буйданг зүглэх бол Жимин түүнийг хэрхэн хөлөө бэртээснийг асууж шалгаав.

"Энэ зэрэгтэй хавдаад үлдсэн нь их юм! Хүний гар хугартал өшиглөхөөр чинь тэгэлгүйдээ! Бүүр гүйцээгээд наадхаа хугалчихгүй яасан юм. Зугтана гэж санаа зовохгүй амар биз."

"Хавдаад зугтах аргагүй болчихсон болохоор л одоо энд гэгээн дүрээрээ өөдөөс чинь мэлтэлзээд байж байгаа юм биш үү?"

Учир шалтгааныг нь сонссон тэрээр гараа ташаандаа аваачсаар ийн үглэх бол Нари залхуутайяа чихээ таглаж хялан цэхэн хийв.

'Гэхдээ би ямар тэнэг юм бэ? Хөл нь өвдчихөөд байхад түүнд хатуурахжил байдаг. Өвдөж байгаадаа...'

"Ингэхэд гөлөг хаачсан юм."

"Цонхоор шидчихсэн..."

"АЙН???!"

Жимины гайхширсан царайг хараад Нари толгой сэгсрэн инээх аядсаар гал тогоог толгойгоороо заах аж.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now