Сургамж

594 89 25
                                    


Бараг л шөнө дунд гэрийнхээ хаалгыг татсан хосууд хувцасаа ч солилгүй орлуугаа зүтгэцгээнэ.

"Эхнэртээ үнэтэй бөгж авч өгнөө! Тэгэхгүй бол ханийг нь баян гэж хардаггүй бололтой тиймээ?"

"Тиймшүү чи надад бөгжний дэлгүүр худалдаж авч өгөөрэй. Ойлгов уу?"

"Мм.."

Тэдний жигд амьсгал өрөөнд тархсаар нойроо дийлэлгүй тасарчээ.

Үдийн нар халуу төөнүүлэн шарж хонх залхуутайяа хангинана.

Нойл орох далимаараа хаалга онгойлгосон Нари хэн гээч нь өдрийн цагаар амар заяаг нь үзүүлэхгүй байгаа талаар бувтнана.

"Хэн юм чи?"

Сүр хүчнээс нь айх ч үгүй цэхэлзсээр тонтгор өгзөгөө сэгсчэн хажуугаар нь гарах залуу бүсгүй Жиминыг харсан дариудаа гүйж очин энгэрээс нь зүүгдэв.

"Айхаа больцон л юм байна лд..."

Нари шүднийхээ завсраар чимээгүйхэн сийгүүлээд тэврэлдэх хүмүүсийн хажууханд очин гараа атгаад чимээгүйл зогсов.

"Хэвон энэ бол чиний бэр эгч."

Жимин хоолой зассаар түүний гарыг сулруулан доошлуулаад ийн дохив.

"Ким Нари."

Тэр гараа эелдэгхэнээр сунгалаа. Гэвч хадам дүү нь хялайж хараад сээхэлзэн Жиминтэй л ангалзахаа түрүүнд тавив. Сунгасан гараа тас атгасан тэрээр хараал тавин өрөөгөө зүглэв.

"Ха! Бэр дүү гэсэн үү? Татайсан гөлөгнүүд чинь..."

Хэвон Жиминд зүүгдэн налиглаж хэрэгтэй хэрэггүй өөрийнхөө тухай чалчисаар байх бол тэр хооронд Нари өнөөх захиалж байсан хувцаснуудаас сонгоод усанд ороод нүүрээ будаад доош буув.

Өнөөх Хэвон гэгч нөхрөөс нь салаагүй л байв.

"Налиглаж ханасан бол бос!"

Тэр гараа ташаандаа аваад аль болох хараал тавьчихгүйхэн шиг ийн хэлэх бол Жимин бүлтэлзсээр өөрөөс нь зуурах гарыг тавиулан дээш өндийв.

"Чи бишээ чи!"

Нари толгойгоороо дохин Хэвон руу заалаа. Хариуд нь тэр "би юу?" гэх шиг хараад аажмаар дээш босов.

"Тиймээ чи! Явъя."

"Хаашаа?"

"Эгч нь бөгж авна. Чамд ч бас авъя!"

Нари зальжинаар инээгээд нүдээ ирмэх бол гайхаж ядаад байсан түүний нүүрэнд гэрэлтсэн инээмсэглэл тодрон Нарид шигдэн наалдав.

'Хачиг шиг амьтныг шуналтай гэж мэдээд байсан юм.'

Нари Жиминыг үлд хэмээн дохисоор машиных нь түлхүүрийг булааж авах шахуу татаад Хэвонтай хамт гарч одов.

"Эгчээ та аль дэлгүүр орох гэж байна? Жимин ах дандаа надад үнэт эдлэл авч өгдөг болохоор бид хоёрт гишүүнчлэл хүртэл байдаг."

'Амаа татаж болдоггүй л юм байхдаа!'

Хэвон түүний хажууд суучхаад хэрхэн нөхөртэй нь налгилдаг тухайгаа ам хуурайгүй чалчиж эхэлсэнээс үүдэн тэр ийн бодох болов.

"Та уурлаад байгаа юм уу? Өөххх! Та тийм хартай юм уу?"

Нари шүдээ зуун машинаа гэнэт эргүүлээд хаа ч юм хурдлав.

"Амаа татаад аштайхан байсан бол нэг үнэтэйхэн юм авч өгөөд эцэг эх дээр чинь аваачих л байлаа. Одоо наад хамар доорх хагархайдаа л гомд!"

"Эгчээ та намайг яах гээд байна аа? Би Жимин ахын дүү нь шдээ!"

"Хуц! Хамт тоглож өссөн бараг цусан холбоогүй шахуу хамаатан гэсэн биздээ? Чамаас ялгаатай нь би Жимины ээжтэй байнгын холбоо сүлбээтэй байдаг юм шүү дээ тэнэг минь!"

Хэвон шүлсээ залгин нууцаар Жимин рүү залгав.

"Пак Жимин! Сонсож байгааг чинь мэдэж байна. Уур хүргэх гээгүй л бол тасла!"

Дөнгөж авагдсан утас Наригын үгсээс болон цаанаасаа тасарч орхилоо.

Таван одтой зочид буудлын бараа харагдаж Нари машиныхаа хаалгыг саван буусаар тойрж очин Хэвоныг үстэж аваад дотогш оров.

"Хадагтай та юу хүсэж..."

Угтан авагч ийн бөхийсөнд Нари хар картаа шидээд.

"VIP өрөөрүүгээ замчлаад аль."

Буудлын ажилчдад Хэвоны үсдүүлсэн байх ямар ч хамаагүй мэт хар картанд сүрдэн ажлаа олигтой хийхдээ анхаарч дээш доош бөхөлзөнө.

"Ашш тавь гэж байна?!"

Хэвон хэдий салах гэж хичээвч хүчрээнгүйн дээр аль хэдийн өрөөнд оржээ.

Нари гадуурх хүрмээ тайлан сандал дээр тохоод хүзүүний ясаа дуугарган харцаа ширүүсгээд Хэвоныг алгадаж орхив.

"Бэр эгч чинь болж байгаагаас хойш жаахан сургамж өгчихье!"

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now