Жимины эхнэр

985 76 9
                                    

Бурхан минь.

Би түүний хэр үзэсгэлэнтэйг дурдаж байлуу?

Зугтахдаа хэтэрхий хурдан болдог түүний хөл нь жижигхэн агаад цагаан арьстай юм. Шагайны яс болоод хуруунуудынх нь яс хүртэл товойж харагдах нь Жиминд хөөрхөн харагдана.

Тэр удаан хугацааны дараа нүүрээ будах авч тэр будаггүй үеийнхээсээ хэд дахин ширүүн бас уруу татагдахаар үзэгсгэлэнтэй харагдана.

"Одоо л санаж байна. Чамайг анх клубээс хулгайлж авчирхад л нүүрээ аймар будчихсан байсан...
Харц чинь намайг айлгаад байна."

"Би ч санаж байнаа! Будмал авгай гээд чирч авийчаад усанд булхаж байсныг чинь!"

"Ээе тэгэхэд чинь аймар будцан будагныхаа ачаар л хөөрхөн харагдаж байна гэж бодсон шдэ. Харин угаасан чин хөөрхөн жижигхэн охин гараад ирсэн ххэ."

"Ххэ шаачжээ бас..."

Тэр ширэв татсаар хаалга зүглэх бол Жимин түгжчихсэн байсан амьсгаагаа гаргасаар машины түлхүүрээ аван араас нь алхана.

"Ёохх аашыг нь хөдөлгөх шахлаа."

Тэр зүрхэн дээрээ гараа тавьсаар түүний араас гүйж машины хаалгаа онгойлгож өгөв.

Нари классик маягын даашинз өмссөн байх агаад үсээ дээш шуужээ. Ганц ч үрчийсэн зүйлгүй индүүний нуглаас дүүрэн хормой түүний гурван цагийн хичээл зүтгэл юм.

Бор шаргал торгон дээр үзэгсгэлэнтэй цэцэгс хормойг нь чимнэ.

Будаг нь ч нүүрэнд нь сайн шингэсэн байх бөгөөд тас хар хөмсөг сормуус хоёр нь цагаан царайн дээр нь улам л тодорч байв.

Жимин түүнийг харах гэж байн байн толгойгоо эргүүлэх бол Нари жолоогоо барь гэж загнисаар өнөөх булцгар хошууг нь ахиад л унжуулж орхих нь тэр.

"Чи ер нь анхнаасаа надад худлаа ярьсан байхаа?"

Жимины асуулт эрсэн харц өөрлүү нь огцом тусахад тэр хоолой зассаар.

"Үгүй ээ яахав дээ. Чи анх миний нүдэн дээр нэг залууг үхдэл болтол зодож байсан одоо болохоор нэг царайтай хоёр өөр хүн хараад байгаа ч юм шиг..."

"Чи хүсвэл би аль нь ч байж чадна..."

"Хэрэггүй ээ чамайг хүсэхгүй байна."

Нари нүүрээ байдгаараа үрчийлгэн хачин инээмсэглэл тодруулсаар түүнийг хэлэх үггүй болгож орхив.

#I'm crazy doll [Дууссан]Where stories live. Discover now